728 x 90

ЦЕГ-аас охид нэгнээ зодсон хэргийг шалгаж эхэлжээ

ЦЕГ-аас  охид нэгнээ зодсон хэргийг шалгаж эхэлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн иргэн өсвөр үеийн охид дүүг нь дээрэлхэн, бие махбодид нь халдаж удаа дараа айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. 

Тухайн иргэний мэдээлснээр "2024 оны 12 дугаар сарын 14-ний 21 цагаас 22 цагийн хооронд миний дүүг хоёр удаа ухаан алдтал нь зодсон. Өдий бодтол дүүг минь чатаар болон таардаг газартаа дарамталж сүрдүүлсээр. 2024 оны 12 дугаар сарын 15-нд миний дүүг зодчхоод найзуудтайгаа групп чат нээн шоолж доромжилсон. 2025 оны гуравдугаар сарын 4-нд дахин групп чат нээн сүрдүүлсэн. 16,17 настай охидууд байж хэл ам нь дийлдэхгүй. Энэ хүүхдүүдэд хуулийн хариуцлага тооцтол явна" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ