Улсын хэмжээнд найман бүсэд гал түймэр гарсан байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багт, Баянзүрх дүүргийн 13, 27 дугаар хороо, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дугаар хороонд гал түймэр гарсан тухай ОБЕГ-аас мэдээллээ. Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Эдгээрээс Ховд аймгийн Манхан сумд хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны цахилгаан хэрэгсэл шатсан хэрэг гарчээ. Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн гал тогооны хэсэгт халуун тогоо, жигнүүр, хөргөгч шатаж байсныг унтраасан байна.
Иймд иргэд та бүхэн цахилгаан хэрэгслийн залгуурын бүрэн бүтэн, аюулгүй байдалд анхаарч, гал гарахаас урдчилан сэргийлнэ үү.
0 сэтгэгдэлтэй