Герман улсад Монгол Улсын хоёр иргэн алга болсон тухай мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл нэгийг нь олжээ. Харин нөгөөг нь тус улсын цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байна.
Өнгөрсөн сарын 23-нд ажлаа тараад харих замдаа "Т" гэх эмэгтэй ор сураггүй алга болжээ. Тэрбээр, Заарланд мужид амьдардаг байсан бөгөөд, нэгэн хоолны газар ажилладаг байсан аж.Түүнийг алга болсны дараа гэр бүлийнхэн нь тус улсад суугаа элчин сайдын яаманд хандсан юм. Улмаар Герман улсын цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, эрэн хайж үйл ажиллагааг эхлүүлжээ. Алга болсон эмэгтэйн талаар ГХЯ, "Есөн сарын өмнө буюу өнгөрсөн оны долоодугаар сард хүүхдүүдийн хамт Герман улсад ирсэн. Тус улсад цагаачлах хүсэлтээ өгөөд, хариугаа хүлээж байсан"
хэмээв.
0 сэтгэгдэлтэй