Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 11-ний 19.00 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Талын-Уул гэх газарт "Автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн байна.
Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.