728 x 90

Сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж ирэх сараас замын хөдөлгөөнд оролцоно

Сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж ирэх сараас замын хөдөлгөөнд оролцоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Тодруулбал, цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын улмаас 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтжээ.

Гэвч дээрх тээврийн хэрэгслүүдэд эрх зүйн зохицуулалт байхгүй өдийг хүрсэн. 2024 оны наймдугаар сард нийслэлээс сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах зохицуулалтыг хийх саналыг гаргаж байв.Тэгвэл ирэх дөрөвдүгээр сараас эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ