индерелла Эмнэлгээр филлер тарилга хийлгээд нэгэн эмэгтэй гоо сайхан бүү хэл,биеэрээ хохирчээ. Хохирогч хэлэхдээ "
Хэн ч сохорно гэж мэдсэн бол филлер тарилгыг хийлгэхгүй. Мэргэжлийн баг хамт олонтой, захирал нь 10 орчим гадаадын сургууль, курс төгссөнөө вебсайт дээрээ зарласан, итгэж болохоор үйлчилгээтэй, мэргэжлийн мэт харагдсан учраас, Синдерелла эмнэлэг, эмчийн зүгээс энэ тарилгыг хийлгэвэл үр дүнтэй гэж зөвлөсөн учраас л хийлгэсэн. Зөвхөн би биш, өнөөдөр бүгд л над шиг гэнэддэг, итгэдэг. Би тэртэй тэргүй амьдралаа, бие сэтгэл нүдээ алдсан. Насан турш хөгжлийн бэрхшээлтэй 65% алдангитай баруун талаа харалгүй биеэ цохьдог, маш хурдан ядардаг, хөдөлмөрийн бүтээмжгүй, зүүн тархины судасны агшилтаас болж толгой маш их өвддөг, хараатай үлдсэн зүүн нүдний хараа сүүлийн 2 жилд огцом муудсан, хэцүүхэн хүн болсон. Намайг та нар минь загнах, чичлэх биш өөрсөддөө бас хайртай хүмүүстээ л анхааруулга болгож аваарай. Хохирсны дараа хэн ч амьд хүн шүү дээ гэж өөртэйгөө зүйрлэж хайрладаггүй, ойлгодоггүй, хууль шүүх нь нулимдаг, төрийн байгууллагууд нь авилгадаа идэгдсэнийг ард олон нь харааж тавладагийг хардаг юм билээ. 2022 оноос хойш хүндхэн шүүхүүд, хүнд амьдралд нугчигдаж явна.
гэлээ.
0 сэтгэгдэлтэй