728 x 90

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болголоо

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болголоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, хэргийг энэ сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэлсэн юм.


Тэгвэл өнөөдөр шүүхээс дээрх хэргийг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эргэн сануулахад, хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг.


Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгсөн юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байдаг. Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ