728 x 90

Улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурханы  лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар нийт улаанбурханы  лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна. 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. 
 
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ  улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.                                     
  Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ