Өнгөрсөн оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан хэрцгий хэрэг гарч байв.
Энэ хэргийг шалгаж, мөрдөн байцаалтад буцаасан ч прокурор эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон байдаг. Мөн Хан-Уул дүүрэгт зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байсан юм.
0 сэтгэгдэлтэй