728 x 90

17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад амиа алджээ

17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад амиа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Өчигдөр буюу энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Цагаан худгийн даваа гэх газарт автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайрагдаж, нас барсан байж болзошгүй байна. Иргэд, жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ