728 x 90

Б.Барсболд 500 мянгаар торгуулжээ

Б.Барсболд 500 мянгаар торгуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийн цувралын харьцаа 1:1 болсон билээ. Тус тоглолтод “Сэлэнгэ бодонс” баг 97:83 харьцаагаар илүүрхэж, аваргуудыг буулган, плэй-оффын анхны хожлоо авав.

Тэгвэл тус тоглолтод “Хасын Хүлэгүүд"-ийн холбогч Б.Барсболд эсрэг багийн тамирчин Н.Батбаярыг түлхэж, шүүгчээс техникийн алдаа авч, талбайг орхисон. Мөн "Сэлэнгэ Бодонс" багийн импорт тоглогч Ахмад Гилбертэд "доромж" үг хэлсэн.

Үүгээр ч зогсохгүй "Хасын Хүлэгүүд"-ийн хамгаалагч Б.Саруул-Эрдэнэ эсрэг багийн тоглогч Б.Бишрэлтийн биед халдаж, гэмтээж болохуйц спортын бус алдаа гаргасан.

Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багийн цувралын 2 дахь тоглолтын үеэр Хүлэгүүд багийн тоглогч Б.Барсболд нь Н.Батбаярын биед халдсан үйлдлийн улмаас 1 тоглолтоор шийтгүүлж 500.000 төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн Б.Саруул-Эрдэнэд гурван зуун мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн Хасын Хүлэгүүд багт гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Уг торгуулиудыг дараагийн тоглолтын өмнө "Сэлэнгэ Бодонс" багт төлж барагдуулаагүй тохиолдолд тэмцээнд оруулахгүй гэж шийтгэлийн хуудсандаа тодотгожээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ