728 x 90

Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд оллоо

Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд оллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн Цов гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн 30 настай эмэгтэй Э нь орой 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 06:10 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ