БИЛГИЙН ТООЛЛЫН 10 /2025.04.07/ ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР
- Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
- Наран ургах, шингэх: 06.18-19.30
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Төрөхүй
- Суудал: Мод
Аргын тооллын 4 сарын 7, Сумьяа гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, улаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
0 сэтгэгдэлтэй