Олон нийтийн цахим сүлжээнд “Машин ачлагын Энергитикланд ХХК-ийн жолооч болон ачигчид, иргэнтэй маргалдан биед нь халдаж буй бичлэг” нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны өдөр уг асуудлаар дуудлага бүртгэгдэн, шалгасан.
Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.
0 сэтгэгдэлтэй