728 x 90

Хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн төмөр эд ангид хавчуулагджээ

Хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн төмөр эд ангид хавчуулагджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн" хэмээн мэдээлэл өглөө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ