728 x 90

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх тодотголтой 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаав

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх тодотголтой 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрдэнэтийн 49 хувийн 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхээс дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцаана” гэж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл гаргаагүй байна.

Уг хэргийг эргэн сануулахад, , “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг яллагдагчаар татсан байдаг. Харин өчигдөрийн шүүх хурлаар Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Ингээд тус хэргийг хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ