Хэнтий аймагт эмэгтэй хүн машинд дайруулж, нас барсан байна гэх дуудлага мэдээлэл 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлжээ. Шалгахад жолооч 30 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийжээ. Ингэхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээллийг шалгахад Хюндай маркийн автомашиныг 55 настай, эрэгтэй нь жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 48 настай, эрэгтэйг дайрч амь насыг хохироосон харамсалтай тохиолдлууд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг хийж байна.
Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг цагдаагийн байгууллага шалгалтын явцад олж тогтоон, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлжээ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, ухрах үйлдэл хийхдээ өөрийн болон бусдын туламжтайгаар автомашины эргэн тойрныг гүйцэт шалгах, хурдаа хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэлтэйг ухамсарлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
1 сэтгэгдэлтэй
Зочин 103.212.116.13
7 цагийн өмнөСогтуугаар машин барьдаг нөхдүүдийг л ёстой банкны хар жагсаалтанд оруулж баймаар тэгж л хашраахгүй бол наадуул чинь эрхээ хасуулсанч хулгайгаар бариад л явдаг шүү дээ мэдээж эрхийг нь дор хаяж 5н жилээр хасах хэрэгтэй