БНХАУ-ын Бээжин хотноо Ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парад болж байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр /2025.09.03/ дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан цэргийн парад юм. Хятадын нэрлэж заншсанаар 1937-1945 оны "Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн" болон "Дэлхийн фашизмын эсрэг дайн"-ы ялалтыг өнөөдөр тэмдэглэж байгаа юм. Уг арга хэмжээнд оролцохоор дэлхийн олон орны удирдагчид Хятадад айлчилж буй. Харин The Washington Post энэ зургийг онцлон нийтэлжээ. Нийтлэлдээ "Ши, Путин, Ким нар Бээжингийн дурсгалт газарт цугларч, цэргийн сүрт жагсаалд оролцов.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын зочид Бээжинд цэргийн парадад оролцохоор Тяньаньмэний хаалганд хүрэлцэн ирлээ" гэжээ.
0 сэтгэгдэлтэй