728 x 90

Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгсжээ

Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгсжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгссөнийг Армани групп пүрэв гарагт зарлалаа.


 Жоржио Армани олон арван жилийн дадлага туршлагаараа Италийн гоо зүйн үзэмжийг өөрийн хувцаснуудад шингээж, Холливудын улаан хивсийг шинэ өндөрлөгт аваачсан гэж үнэлэгддэг. "Ил Синьор Армани, түүнийг ажилчид болон хамтран ажиллагсад нь үргэлж хүндэтгэлтэй, бахдан дууддаг байсан тул хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд амар амгалангаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн" гэж Армани Группийн мэдэгдэлд дурьдсан бөгөөд үүсгэн байгуулагчийг "няцашгүй хөдөлгөгч хүч" гэж тодорхойлжээ.


"Armani" компанийг үүсгэн байгуулагч ажил хэрэгч хүн бөгөөд италийн хамгийн баян хүмүүсийн нэг.Агуу загвар зохион бүтээгч 1934 оны 7-р сарын 11-нд хойд Италийн Пиаченца хотод төрж, 1949 онд гэр бүлийнхээ хамт Милан руу нүүжээ.

Армани эрт дээр үеэс анагаах ухаанд маш их сонирхолтой байсан бөгөөд Миланы их сургуулийн анагаах ухааны ангид элсэн орсон боловч удалгүй энэ шинжлэх ухаанд хөрч, хоёр дахь жилээ төгсөөд бичиг баримтаа авч, гэрэл зурагчны туслахаар ажиллаж, армид алба хаажээ.

Армиас буцаж ирээд 1957 онд тэрээр Милан хотын "Ринашенте" томоохон дэлгүүрт туслах ажилтнаар ажилд орж, дэлхийн загварын оргилд хүрэх зам нь эхэлжээ.

Эх сурвалж: CNN

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ