728 x 90

Японы ерөнхий сайд Шигэру Ишиба огцрох шийдвэр гаргаснаа зарлалаа

Японы ерөнхий сайд Шигэру Ишиба огцрох шийдвэр гаргаснаа зарлалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Японы ерөнхий сайд Шигэру Ишиба Ням гарагт огцрох шийдвэр гаргаснаа зарлалаа. 

Ишибагийн тэргүүлсэн эвсэл парламентын болонхийн суудлаа алдаж, амьжиргааны өртөг нэмэгдэж байгаад бухимдсан сонгогчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Долоодугаар сард болсон дээд танхимын сонгуульд ялагдал хүлээсний дараа ч тэрээр огцрох уриалгыг няцааж, оронд нь АНУ-тай худалдааны хэлэлцээр хийхэд анхаарсан.

Тухайн хэлэлцээр нь Ерөнхийлөгч Д. Трампын ногдуулсан тарифуудтай холбоотой бөгөөд эдгээр нь Японы маш чухал автомашины үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлжээ. 68 настай Ишиба Дайны дараах үеийн ихэнх хугацаанд засгийн эрхийг барьсан Либерал Ардчилсан Намдаа яаралтай удирдлагын сонгууль зохион байгуулахыг үүрэг болгожээ. Тэрээр шинэ Ерөнхий сайд сонгогдох хүртэл үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ