Oлон улсын шатрын шатрын ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжинов манай улсад иржээ.FIDE буюу Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын анхны ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов манай улсад айлчилж байна. Тэрээр өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулж, цаашид хамтран ажиллах хүсэлтээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай уулзах үеэр хэллээ. Монголд шатрын спортыг хөгжүүлэх нэг боломж нь шатрын төрөлжсөн сургууль байгуулах юм.
Ташрамд дуулгахад, ирэх аравдугаар сард Улаанбаатар хотод шатрын Азийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.