728 x 90

Өнөөдөр 61 настай эр 10 сартай хүүхдийг хөнөөсөн хэргийг шүүнэ

Өнөөдөр 61 настай эр 10 сартай хүүхдийг хөнөөсөн хэргийг шүүнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
10 сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрийг өнөөдөр шүүнэ.
Уг хэрэг Төв аймагт 01-р сарын 03-нд гарсан юм.
Сэжигтэн  П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Ингэснээр П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болох юм.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс "Маш их гомдолтой байна. Прокуророос 25 жилийн хорих ял төлөвлөсөн байхад анхан шатны шүүх 14 жилийн хорих ял оноосон нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн сэтгэл санаа эдийн засаг бүх зүйлээрээ хохирч байхад биднээс нэг ч уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Бидний ажил төрөлд ч оролцоогүй. 25 жил ах дүү шиг л явцгаасан хүмүүс шүү дээ" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ