728 x 90

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Засгийн газрын өнөөдрийн /2025.09.10/ хуралдаанаар "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өссөн. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгасан байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалсан байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ. Засгийн газрын өнөөдрийн (2025.09.10) хуралдаан үргэлжилж байна.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ