728 x 90

О.Батхүү: Ийм хүнийг ингэж байгаа юм чинь боломж тааруу хүмүүсийг яадаг бол гэхээс аймаар

О.Батхүү: Ийм хүнийг ингэж байгаа юм чинь боломж тааруу хүмүүсийг яадаг бол гэхээс аймаар
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хуульч О.Батхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр " Прокурорын байгуулага гэж хаалттай, хүний үг сонсдоггүй, биднийг хэн хэлж, нохойг хэн саахав гэдэг байгууллага болсон нь үнэн.


Прокурортой холбоотой гомдлыг даргад нь гаргадаг. Дарга нь цэргээ хамгаалаад өнгөрдөг. Ядаж байхад 2025 оны 6 сарын 27-нд орсон өөрчлөлтөөр хэрэг нээх, хаах, хэрэгсэхгүй болгохоос бусад гомдлыг дээд шатны прокурорт гаргах эрхгүй болсон. Би нэг хэрэг дээр өмгөөлөл хийж байгаа. Прокурорууд хүнийг яаж хэлмэгдүүлж, хонгилдож, эрхийг нь зөрчдөгийн сонгодог жишээ болсон. Шийдвэрлэж дуусаагүй учраас деталь бичиж болохгүй байна. Дуусахаар нь бичнэ. Манай үйлчлүүлэгч боловсрол мэдлэгтэй, нийгэмд байр сууриа олсон хүн. Ийм хүнийг ингэж байгаа юм чинь боломж тааруу хүмүүсийг яадаг бол гэхээс аймаар. Босоо удирдлагатай энэ байгууллагад салхи оруулахгүй бол махны машин болоход тун ойрхон байна. Явж явж шүүх л эцсийн найдлага болдог. Олны анхаарал татсан хэрэг дээр хөлөө ачаад суучихсан 2 этгээдийг хэрэгт хамааралгүй гэж үзсэн газар нь прокурор. Шалгаад ир гэсэн газар нь шүүх.
За тэгээд өөрсдөө дүгнэлтээ хийнэ биз" хэмээсэн байна. 0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ