728 x 90

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Gem mall” худалдааны төвд иргэн Э эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр  буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр өглөө 09:00 цагт товлогджээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж долоодугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Улмаар тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж долоодугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл амь хохирогчийн ээж  "Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол АЛУУРЧИН НАВГАНЫ ЭНХБАТЫН хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа" хэмээн цахим орчинд өөрийн сэтгэлээ илэрхийлж байсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ