16 настай, 32 настай хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Тэднийг шүүх хурал энэ сарын 17-нд буюу өнөөдөр товлогдсон. Хэрэг гарснаас хойш жил хагасын дараа дөнгөж урьдчилсан хэлэлцүүлэг товлогдоод байгаа нь энэ. Хэрэгтнүүд нийтдээ 7 өмгөөлөгч авч, 16 настай талийгаач охины ээжийн эсрэг ажиллахаар болсон тухай хохирогчийн ээж олон нийтэд мэдээлсэн юм. Амиа алдсан 16 настай хохирогч Ш-ийн өмгөөлөгчөөр Ч.Болд, Б.Солонго нар ажиллаж байгаа. Харин амиа алдсан 32 настай хохирогч З-гийн өмгөөлөгчөөр Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нар ажиллаж байгаа аж. Шүүх хурлыг олон нийт нээлттэй хэлцэхийг шаардаж, цахим орчинд давалгаалж байгаа ч хэрхэх нь тодорхойгүй байна.
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 настай Ш болон 32 настай З гэх хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарсан. Мөн энэ 10-хан хоногийн дотроо насанд хүрээгүй М-тэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард уг хэрэгт өсвөр насны Х.Энхсайханыг яллагдагчаар татан оруулсан юм.
Тодруулбал, яллагдагч Х.Энхсайхан, Ц.Дагвадорж нарт Эрүүгийн хуулийн 13.2-2.2, 10.1.2-6, 17.3-1, 17.8-1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7 гэх зүйл ангиудаар хэрэг үүсгэн шалгаж байна. 13.2-2.2 хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэх 10.1.2-6 хоёр, түүнээс олон хүнийг алах 17.3-1 хулгайлах 17.8-1 Эд хөрөнгө устгах, гэмтээх 26.1-2 Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон 17.1-3.1 Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон 12.5-1 Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 10.1-2.1 Хүнийг онц харгис хэрцгийгээр алах 10.1-2.7 Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах гэх зүйл заалтуудаар яллах юм. Улмаар 2025 оны 9 сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм Сануулахад, Нэг хэргийг шийдэхэд үндсэндээ 3 шүүх хуралдаан болдог. 1/ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, 2/ гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаан, 3/ буруутай бол ямар хариуцлага оногдуулахыг шийдэх хуралдаан болдог билээ.
0 сэтгэгдэлтэй