Шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмдсэн дуудлага цагдаагийн газарт бүртгэгджээ.
Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь араас нь үл таних эрэгтэй толгойнд нь уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө дээрэмдсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.
Ташрамд дурдахад, энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээд байна.
0 сэтгэгдэлтэй