Өнөөдөр 15:30 цагийн орчим АТГ-ын Балдандорж, Батмөнх гэдэг хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр Төрийн ордонд нэвтрэх эрх авч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж орж ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарчээ.
Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан хэмээн АН-ынхан үзэж байгаа аж. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзээд 2026 оны төсвийн төсөл дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй гаргажээ.