728 x 90

''MongolZ'' багийн нэрийн өмнөөс төсвийн мөнгийг дундаас нь авсан хүмүүс хэн бэ?

''MongolZ'' багийн нэрийн өмнөөс төсвийн мөнгийг дундаас нь авсан хүмүүс хэн бэ?
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номинг ажиллаж байх үед MongolZ багт төсвөөс санхүүжилт олгосон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам өгсөн. Харин эл мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Номин болон "MongolZ" баг үгүйсгэсэн мэдэгдлийг гаргасан юм.  

MongolZ багийн зүгээс цахим хуудсаараа дамжуулан "Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, авахгүй. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй, ажиллахгүй. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, харьяалагдахгүй" хэмээн тайлбар өгсөн юм.  Харин УИХ-ын гишүүн,Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан  Ч.Номин "MongolZ" багт төсвөөс санхүүжилт олгоогүй, зөвхөн шигшээ багт оруулсан гэдгийг хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар "Шилэн" гэгдэх иргэн Б.Цогтгэрэл санхүүгийн мэдээлэл гарган тавьжээ.

Тэрбээр "Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Шилэн данс ухлаа. "Монголын электрон спортын холбоо" гэх байгууллага 8,437,000 төгрөгийг Биеийн тамир спортын улсын хорооноос авсан байна. Уг байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллага энэ мөнгө нь Төсвийн мөнгө. MongolZ баг аваагүй гэдэгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ ч үнэн байх" гээд дараах баримтыг дэлгэжээ. Тодруулбал, эл шилэн дансны мэдээлэлд цахим спортын шигшээ багийн бүрэлдэхүүнд 8.4 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос шилжүүлжээ. Үүнд, дасгалжуулагч болон дасгалжуулагчийн эмчийн цалин, НДШ багтжээ.No description available. 

“Монголын электрон спортын хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонирхлоо.  Холбооны Ерөнхийлөгчөөр дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун ажилладаг.

Удирдах зөвлөлд нь, 

-Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ,

-УИХ-ын гишүүн асан, "Эрчист Монгол" компанийн захирал Г.Амартүвшин, 

-НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан болон Б.Батбаяр, Б.Гантулга, М.Майсайхан нар ажиллаж байна.

Тэгэхээр  Ч.Ундрам ч, MongolZ багийнхан ч худал хэлээгүй. Харин улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуучуудын нэрийг барж төсвийн мөнгөнөөс завшсан хүмүүс гарч ирж байгаа юм. Тус холбоо гэрээг хийсэн бөгөөд  MongolZ баг яма нэгэн санхүүжилт аваагүй гэдгээ тодорхой хэлсэн билээ.No description available.


Түүнчлэн "Монголын электрон спортын холбоо" гэх төрийн бус байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хороотой "Үндэсний шигшээ багийг олимпын электрон спортын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ" байгуулжээ. 

Гэрээнд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалт аравдугаар сарын 1-14-ний хооронд болох ба үүнд 40 сая төгрөг, Дэлхийн электрон спортын наадмын цугларалт арванхоёрдугаар сарын 3-13-ны хооронд болох ба үүнд 20 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна.

Үндсэндээ, нийт 60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулах гэрээ байгуулсан байгаа юм. 

Мөн нэг дасгалжуулагч, зургаан тамирчинтай ажиллана. Тиймээс дасгалжуулагчид 1 сая 500 мянган төгрөг, тамирчин тус бүрт 1 сая 200 мянган төгрөгийн цалин олгохоор заасан байна.


 No description available.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ