728 x 90

Ким Жон Уны охинтой адилхан нэртэй байхыг Умард Солонгост хоригложээ

Ким Жон Уны охинтой адилхан нэртэй байхыг Умард Солонгост хоригложээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ким Жон Уны охинтой адилхан нэртэй хүмүүст нэрээ солих шаардлага тавьж эхэлсэн тухай Умард Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.  Жү Э нэртэй энэ охин Пёньяны дэглэмийн угсаа залгамжлагч болох нь бараг тодорхой болоод байгаа юм. Тус улсын өмнөх удирдагчдын үед ч ийм арга хэмжээ авч байсан уламжлалтай. Тухайлбал Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сун, түүний хүү Ким Жон Ил нарын үед жирийн иргэд удирдагчтай адил нэртэй байхыг хориглож байв.  Ким Жон Ун Засгийн эрхийг авсныхаа дараа бас Жон Ун болон Сол Жү (гэргийнх нь нэр) нэрүүдийг жирийн иргэн авахыг хориглосон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Ким Жон Ун өөрийн хүүхдүүдийн нэг Жү Эг чухал арга хэмжээ, үйл явдлуудад дагуулж явах болсон. 10 орчим настай гэгддэг энэ охиныг Умард Солонгосын төв хэвлэлүүд их удирдагчийн “хүндлэлийг хүлээсэн хүүхэд” хэмээн өргөмжлөх болжээ.



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ