728 x 90

ФОТО: ОХУ-ын уран гулгалтын одод Монголд гулгахаар ирлээ

ФОТО: ОХУ-ын уран гулгалтын одод Монголд гулгахаар  ирлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэр энэ сарын 6, 7-нд Степп аренад болно. "Уран гулгалтын одод Монголд" шоу тоглолтод оролцох уран гулгагчид өнөөдөр хүрэлцэн иржээ.Тоглолтын хуваарийн тухайд тавдугаар сарын 6-нд 17:00 цагаас, 7-нд 15:00 цагаас болох юм.

 Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

  • КАМИЛА ВАЛИЕВА /Багийн төрлийн олимпын аварга, Европын аварга/
  • ЕЛИЗАВЕТА ТУКТАМЫШЕВА /Дэлхийн болон Европын аварга/
  • АДЕЛИЯ ПЕТРОСЯН /Залуучуудын Гран При цуврал тэмцээний аварга/
  • СОФЬЯ АКАТЬЕВА /Бүх Оросын УАШТ-ний аварга/

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

  • ЕВГЕНИЙ СЕМЕНЕНКО /Бүх Оросын УАШТ-ний аварга/
  • ДМИТРИЙ АЛИЕВ /Европын аварга/
  • МАРК КОНДРАТЮК /Европын аварга/
  • ПЕТР ГУМЕННИК /Бүх Оросын УАШТ-ний мөнгөн медальт/
  • АРСЕНИЙ ФЕДОТОВ /Бүх Оросын Залуучуудын Аварга шалгаруулах тэмцээний аварга/

Хосын төрөл:

  • АНАСТАСИЯ МИШИНА /Багийн төрлийн олимпын аварга/
  • АЛЕКСАНДР ГАЛЛЯМОВ /Хосын төрлийн олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга/
  • ЕВГЕНИЯ ТАРАСОВА /Европын 2 удаагийн аварга/
  • ВЛАДИМИР МОРОЗОВ /Олимпын мөнгөн медальт/
  • АЛЁКСАНДРА БОЙКОВА /Европын аварга, Бүх Оросын УАШТ-ний аварга/
  • ДМИТРИЙ КОЗЛОВСКИЙ /Европын 2 удаагийн хүрэл медальт, Бүх Оросын УАШТ-ний аварга/

Бүжгийн төрөл:

  • ВИКТОРЯ СИНИЦЫНА /Багийн төрлийн олимпын аварга/
  • НИКИТА КАЦАЛАПОВ /Бүжгийн төрлийн Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Европын аварга/

Мэндчилгээ үзүүлбэр:

  • ОТГОНБААТАРЫН МИШЭЭЛ /МУ-ын өсвөрийн тамирчин/
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ