728 x 90

Дэлхийд шинэ зүйлийн аалз Монгол судлаач нээснийг баталлаа

Дэлхийд шинэ зүйлийн аалз Монгол судлаач нээснийг баталлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын биологийн олон янз байдлын өдрөөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталжээ.

Бусад эрдэмтдийн хамт бичсэн “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болсон байна.

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд судлаач Ж. Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу Coreodrassus boldgivi хэмээн нэрлэхээр болжээ.

Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм. Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байгаа аж.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ