БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жүн Ги Францын тансаг зэрэглэлийн "Louis Vuitton" брэндийн албан ёсны элчээр сонгогджээ. 2023-2024 онд тус брэндийг төлөөлөх Өмнөд Солонгос төлөөлөгчид болох BTS-ийн J-Hope болон NewJeans хамтлагийн Hyein нарын хамт тус брэндийг сурталчлах юм байна.