Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад тавдугаар сарын 26-ны 00:53 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.