Т.Бадамжунай нарт холбогдох Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 25-нд хийхээр болсон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт товлон зарлалаа.
1 сэтгэгдэлтэй
Junai 166.216.158.4
1 жилийн өмнөSurtei shde. 40 sayar torguuliad garna. Mungu belen bgaa