Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 23-нд эхэлсэн билээ. ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялсан. Тэрээр шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.
Б.Мөнх-Эрдэнийг "Төгс" дэвжээний дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер М.Баярсайхан удирдан оролцжээ
0 сэтгэгдэлтэй