Шил ажиллагааны хүрээнд Кино урлагийн сангийн зарцуулалтын мэдээллийг https://shilen.gov.mn/movie сайтад ил болголоо.
Кино урлагийг дэмжих сан нь Монголын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих, дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх кино болон олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн бүтээл, чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан орчин цагийн Монголын кино бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Санхүүжилтийн дэмжлэг хүсэгч нь өөрийн төсөл, арга хэмжээнийхээ нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийн шийдвэрлэсэн байх ёстой аж.
Энэхүү санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлгүй юм. Санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Кино урлагийг дэмжих сангаас нийт 8 компани, ААН, байгууллага болон гурван иргэнд нийт 1,071,200,000₮ санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал,
- Иргэдийн цахим оролцоо, Ю Тийм тус бүр 240 сая төгрөг
- Гурумедиа 120 сая төгрөг
- Айсити 84 сая төгрөг
- Цогийн наран 84 сая төгрөг гэх мэт мөнгөн дүнтэй санхүүжилтийг олгожээ.
Дэлгэрэнгүй жагсаалт:
0 сэтгэгдэлтэй