Сүлжээ дэлгүүрийн худалдагч болон үйлчлүүлэгч нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн байж болзошгүй бичлэг цахим орчинд цацагдаад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Иргэн Н энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа худалдагч С-ийн биед нь халдан, хэл амаар доромжилж танхайрсан. Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй