”Эрдэнэс
Тавантолгой”компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том
төслийг санхүүжүүлж буй тухай чих
дэлдийлгэсэн мэдээ гарах болсон. Энэ хүрээнд оффтейк гэрээ буюу
урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах, зарим төслийг нүүрсний борлуулалтаар
бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж байсан гэдэг нь анхаарал татна. Хамгийн
хачирхалтай нь энэ гэрээнүүдийн зарим нь
нууцын зэрэглэлд байдаг. Яагаад нууцын
зэрэглэлд байгаа вэ? Энэ засгийн үед
нууцын зэрэглэлд байх ёсгүй зүйлүүд нууц болоод байгаа болохоор хилээр нүүрс тонн тонноороо хулгайлагдаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна.”Эрдэнэс
Тавантолгой” компаниас саяхандаа
саяхан хоёр сая тонн нүүрс алга болсон гэх мэдээлэл гарсан. Хулгайч хулгайчийг
бариарай гэсэн үлгэр биш үү. Хэн эхэлж
нүүрсний хэргээр шүгэл үлээлээ дээ. Тэр
гэрээнүүдийг нь харья. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний нийт 88 гэрээ бий
бөгөөд үүнээс дөрөв нь оффтейк гэрээ гэнэ. Эдгээр нь
Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам
ЭТТ ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээ
Богдхан төмөр зам
Газрын тос дамжуулах хоолойн гэрээ
Дээрх дөрвөн оффтейк гэрээний нэг нь маш нууц, нөгөө нь
нууцын зэрэглэлтэй. Тус гэрээнүүдийг Засгийн газрын тогтоол, ЭТТ-н ТУЗ-ын тогтоол,
удирдамжаар байгуулсан байх юм.Тэгэхээр
тэр алдагдсан нүүрсийг Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” хоёроос илүү мэдэх
хүн байна гэж үү. Төөрдөг байшин шиг зүйл яриад
олон нийтийг итгүүлчлээ гэж эндүүрээд явдаг хүн энэ засгийг толгойдог юм биш биз дээ.
Үүнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар,
бүтээн байгуулалтын ажлыг нууц гэрээгээр хийдэг гэдгийг би одоог хүртэл
ойлгохгүй байна. Тийм учраас бүх гэрээг ил тод болгоно” гэж мэдэгдсэн. Сайд нь мэдэхгүй байхыг бодохоор
Засгийн тэргүүн рүү л чиглэж буй биш үү. Тэгвэл
ЭТТ-н бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ч энэ тухай “Засгийн газраас нууцын
зэрэглэлд буй оффтейк гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьж буй учраас гэрээний
нөгөө тал болох харилцагч талтай ярилцаж хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” хэмээсэн
нь бий.