728 x 90

Их мастер Б.Мөнгөнтуул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Их мастер Б.Мөнгөнтуул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо,"Гэгээн арвай" клубын тамирчин, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Казакстаны Алмата хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртжээ.

Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "Дэлхийн цом" тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа.

Эмэгтэй ангиллыг чансаагаараа тэргүүлсэн гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 9 өрөг тоглож 6.5 хожилтой хүрэл медаль хүртсэн юм. Б.Мөнгөнтуул тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь шатарчин болж буй юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ