728 x 90

Морин хуурын чуулга Версалийн хааны ордонд "Монголын сайхан орон" тоглолтоо толилууллаа

Морин хуурын чуулга Версалийн хааны ордонд "Монголын сайхан орон" тоглолтоо толилууллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч, Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Парис хотноо Версалийн хааны ордонд толилууллаа. 

XVII зууны Францын томоохон ололтуудын нэг болох Версалийн ордон нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй. 63154 м2 талбайтай 2300 өрөөтэй уг ордон XIX зуунаас эхлэн Францын түүхийн музей болон хувирсан юм.Морин хуурын чуулгын хувьд айлчлалын хүрээнд дахин нэг удаа тоглох юм. Тодруулбал, Монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлгэдлийг агуулсан “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо Нант хотын Консерваторын Дебюсси тахимд тоглоно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ