728 x 90

Д.Ганбат: С.Зориг агсны асуудлыг сонгууль бүрийн өмнө гаргаж тавих юм. Энэ хэргийг нууцаас гаргах нь зөв

Д.Ганбат: С.Зориг агсны асуудлыг сонгууль бүрийн өмнө гаргаж тавих юм. Энэ хэргийг нууцаас гаргах нь зөв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Д.Ганбат гишүүн "УИХ-ын чуулганаар олон чухал асуудал хэлэлцэх гэж байна. Гэхдээ сүүлийн үед хэлэлцэх асуудлууд бөөгнөрч байна. Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Сонгогдохын төлөө яараад байх юм. Зарим нь хүний тойргоор өлөн зэлмэн  царайлаад явах юм. Өвөрхангай бол манай аавын нутаг. Сайхан зун болох байх. "Сааль сүүний сав тараадаг Ганбат гишүүн ирээсэй" л гэж байгаа байх. Тэртээ тэргүй сонголтоо тэгээд хийчихдэг юм.

С.Зориг агсны асуудлыг сонгууль бүрийн өмнө гаргаж тавих юм. Энэ хэргийг нууцаас гаргах нь зөв байх. Ар гэр нь ч ингэж хүсдэг юм билээ. Болохгүй бол олон улсын мөрдөн байцаагч нарыг авч ирж ажиллуулахгүй бол энэ хэрэг илрэхгүй нь. ЦЕГ-ын нэг дарга "МАН, би ялбал энэ хэрэг илэрнэ" гэсэн. Гэвч илрээгүй. Тэр нам нь хэчнээн ч ялдаг юм.

Мөн УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Хэн тэр хүнийг "Тангаргийн буг" гэдэг байлаа. Энэ хэрэг дээр мөн гаднаас мөрдөн байцаагч нар авч ирж ажиллуулах цаг болсон" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ