728 x 90

"GS25" ДЭЛГҮҮРТ ХҮҮХДЭЭ ОРХИЖ ЯВСАН ЭМЭГТЭЙГ СХД-ээс ОЛЖ ТОГТООЖЭЭ

"GS25" ДЭЛГҮҮРТ ХҮҮХДЭЭ ОРХИЖ ЯВСАН ЭМЭГТЭЙГ СХД-ээс ОЛЖ ТОГТООЖЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага,цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдээлэл бүртгэгдсэн.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байна.


Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ