728 x 90

С.Одонтуяа: Цагаан сараар олон хоног амрах нь ахмадуудад ачаалал үүсгэнэ, хувийн хэвшлийнхэнд алдагдал авчирна

С.Одонтуяа: Цагаан сараар олон хоног амрах нь ахмадуудад ачаалал үүсгэнэ, хувийн хэвшлийнхэнд алдагдал авчирна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа цагаан сарын амралтын өдрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Цагаан сарыг олон хоног, цөөн хоног амраая гээд хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. Олон хоног амарвал ахмадуудад илүү ачаалал болно. Мөн хувийн хэвшлийнхэнд алдагдал авчирна. Миний хувийн бодол шүү" хэмээсэн байна.

 Хэд хоногийн өмнө  ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан цагаан сараар бүх нийтээр 10 хоног амрах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн бөгөөд ирэх лхагва гарагт ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар болсон байдаг. Хэрэв ЗГ хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн баривал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх юм. Харин түүний энэ санал дээр иргэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд арав хоног амах асуудлыг эсэргүүцээд эхэлсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ