Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд болно. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ногоон автобусны худалдан авалтаас үүдэн хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа өгөөд буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг нэр дэвшүүлээд байна. Түүний томилгоог НИТХ өнөөдөр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Ерөнхий сайд Х.Нямбаатарыг томилвол тэр Улаанбаатар хотын 35 дахь дарга болно. Түүнээс өмнө
- Моононгийн Баяр 1924-1926
- Санжийн Батсүх 1926-1927
- Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939
- Ламжавын Мижиддорж 1929-1930
- Бадамын Цэдэндамба 1931-1932
- Өлзийн Равдан 1932.07.04-08.27
- Дансранбилэгийн Догсом 1932-1933
- Дамдины Чимэддаваа 1933-1936
- Лодойн Тавхай 1939.05-11
- Өлзийцогтын Мажиг 1940-1941
- Ломбодонойн Дамдин 1941. 07-08
- Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11
- Содномын Шагдар 1942-1944
- Гүндийн Багаа 1944-1956
- Бадрахын Ламзав 1956
- Будын Батжаргал 1956-1959
- Санжийн Батаа 1959-1962
- Магалжавын Лувсанчоймбол 1962-1965
- Догсомын Цэдэв 1965-1971
- Сономын Лувсангомбо 1971-1972
- Сүрэнжавын Балбар 1972-1976
- Очирын Цэнд 1976-1978
- Самбуугийн Мөнхжаргал 1978-1990
- Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992
- Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996
- Жанлавын Наранцацралт 1996-1998
- Миеэгомбын Энхболд 1999-2005
- Цогтын Батбаяр 2005-2007
- Түдэвийн Билэгт 2007-2008
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008-2012.08.07
- Эрдэнийн Бат-Үүл 2012.08.07-2016
- Сундуйн Батболд 2016-2018
- Сайнбуянгийн Амарсайхан 2018-2020
- Долгорсүрэнгийн Сумъяабазар 2020-2023 нар ажиллаж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдох Х.Нямбаатар
Төгссөн сургууль, мэргэжил
1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант.
Ажилласан байдал
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.
0 сэтгэгдэлтэй