728 x 90

90 кг ургамлыг нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг илрүүлжээ

90 кг ургамлыг  нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг илрүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнгөрсөн лхагва гарагт буюу аравдугаар сарын 22-нд монгол иргэн ОХУ-ын ургамлын хорио цээрийн журмыг зөрчиж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүтээгдэхүүнийг экспортлохыг завдсан зөрчлийг Хиагт олон чиглэлийн авто шалган нэвтрүүлэх боомтоос илрүүлжээ. Эрхүү муж, Буриадын Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албаны ажилтнууд монгол иргэний экспортлохыг завдсан 90 кг ургамал эрүүл ахуйн гэрчилгээгүй байсныг илрүүлжээ. Энэ нь 2014 оны 7-р сарын 21-ний өдрийн 206 тоот "Ургамлын хорио цээрийн тухай" Холбооны хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа аж. Иймд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т зааснаар бүтээгдэхүүнийг нь хураан авч, гэрчилгээ олгохоор ОХУ-д буцаажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ