728 x 90

Хиймэл оюун ухаанаар "Beatles" хамтлагийн сүүлийн дууг бүтээжээ

Хиймэл оюун ухаанаар  "Beatles" хамтлагийн сүүлийн дууг бүтээжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хиймэл оюуны тусламжтайгаар  "Beatles"-ийн сүүлийн дууг сэргээж чадсан болохыг хамтлагийн гишүүн Пол Маккартни мэдэгдлээ. Ингэхдээ Жон Ленноны хуучин ноорог бичлэгийг ашиглажээ. Пол Маккартни дууны нэрийг хэлээгүй ч энэ нь 1978 онд Ленноны зохиосон "Now And then" байх өндөр магадлалтай гэнэ. 

Учир нь 1995 онд тус хамтлагийн антологи цомгийг эмхэтгэж байх үед энэ дууг аль хэдийн бэлэн болсон бүтээл гэж үзэж байсан юм. Жон Леннон 1980онд амиа алдахаас өмнө гурван шинэ дууны ноорог бичлэгийг хийж үлдээсэн. Түүний гэргий Йоко Оно ноорог бичлэгүүдийг 1994 онд Маккартнид өгснөөс “Free As A Bird”, “Real Love” нэртэй хоёр дууг сэргээн гаргасан. Тухайн үед сэргээлт амжилтгүй болсон “Now And Then” дууны бичлэгийн чанарыг хиймэл оюуны тусламжтайгаар сэргээсэн гэж хөгжмийн тоймчид таамаглаж байгаа аж.  

Домогт хамтлагийн сүүлийн дуу энэ оны сүүлээр цацагдах юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ