728 x 90

240 гаруй тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн цахимжуулах үүрэг өгчээ

240 гаруй тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн цахимжуулах үүрэг өгчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын тусгай дугаарт энэ төрлийн санал, гомдол ихээр ирдэг болжээ. 

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 240 гаруй тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн цахимжуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байна. 

Хэрэв тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулаагүй бол тухайн зөвшөөрлийг албан хүчээр байхгүй болгох алхмыг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхийг сануулсан болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. 

Мөн тэрбээр "Монголын эдийн засгийн форум 2023 долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанд энэхүү үйл ажиллагааны талаар танилцуулсан.

Уг форумд БНСУ-ын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцохоо илэрхийлсэн. Мөн "Рио Тинто" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд оролцож, "Оюу Толгой" төслийн цаашдын чиг хандлага, хөгжлийн талаар яриа хэлэлцээ хийх асуудал яригдаж байна. 

Ташрамд дурдахад "ICT EXPO 2023" нэгдсэн арга хэмжээнд гадаадын 60 гаруй хөрөнгө оруулагчид манай улсын технологийн салбарынхантай 40 гаруй сая ам.долларын гэрээ хэлцэл хийжээ" хэмээн ярив. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ