Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 35 асуудал хэлэлцэхээр байна
- Нийслэлийн шуурхай штабын гуравдугаар хуралдааны талаар,
- "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
- Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 35 асуудал хэлэлцэх юм байна.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. Уг хуульд өөрчлөлт оруулж Цагаан сарын амралтын хугацааг сунгахаар төлөвлөж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй