Засгийн газрын өнөөдрийн (2024.02.28) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчдын зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкуудад хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтол гарган УИХ-аар шийдүүлэхээр боллоо. Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувьтай, зээлийн хэмжээ нь 10 сая төгрөг байна. Малчдын зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг, түүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь 280 орчим тэрбум болно. Үүнээс малчид өөрсдөдөө оногдож байгаа хувь буюу зургаан хувийнхаа хүүг төлнө. Үлдэгдэл болох 220 орчим тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг Засгийн газар хариуцна” гэв.
0 сэтгэгдэлтэй